Монгол Улсын хилийн боомтууд тавдугаар сард 1-3 өдрийн хугацаанд түр хаах юм.Үүнтэй холбоотойгоор ажиллах цагийн хуваарь болон түр хаах боомтуудын жагсаалт гарчээ.
Монгол, Оросын хилийн боомтууд “Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд түр хаадаг бөгөөд ОХУ-ын хуульд заасан баярын өдрүүд тохиож байгаа тул түр хаана.
Харин Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу түр хаах аж.
Боомтуудын цагийн хуваарь, түр хаах жагсаалт: