Манай улс халал аргаар бэлтгэсэн махыг Арабын нэгдсэн Эмират Улс руу экспортлож эхэллээ

Манай улс халал аргаар бэлтгэсэн махыг Арабын нэгдсэн Эмират Улс руу экспортлож эхэллээ

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д халал аргаар бэлтгэсэн махыг Монгол Улсаас экспортлож эхэлжээ.

Өнгөрсөн онд халал аргаар мах бэлтгэх АНЭУ-ын стандартын шаардлагыг хангаж, тус улсад мах нийлүүлэх зөвшөөрлийг Монгол Улсын мах экспортлогч аж ахуйн нэгж анх удаа авсан бөгөөд холбогдох яриа хэлэлцээ хийсний үр дүнд ийнхүү монгол хонины махыг эмиратын зах зээлд 4 дүгээр сараас нийлүүлж эхэлсэн байна. Ингэснээр Монгол Улсаас АНЭУ-ын зах зээлд халал аргаар бэлтгэсэн мах экспортлох боломж нээгдэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө