Хүрхрээн аманд гал гарсныг унтрааж цурманд оруулжээ

Хүрхрээн аманд гал гарсныг унтрааж цурманд оруулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Хүрхрээн аманд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2023.04.29/ 12:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 63 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн болон Скай ресорт баазын 20 ажилтан хамтран ажиллажээ. Тэд нэг га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 12:48 цагт цурамд нь оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Амралтын өдрүүдэд ногоон бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө