Цагдаагийн алба хаагчид өндрөөс унах гэж байсан 5, 9 настай хүүхдийг аварчээ

Цагдаагийн алба хаагчид өндрөөс унах гэж байсан 5, 9 настай хүүхдийг аварчээ

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны .... дугаар байрны 14 давхрын цонхоор 5, 9 настай хүүхэд унах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг иргэний мэдээллийн дагуу Ачит-115 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэчулуун, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч П.Биндэрьяа нар шуурхай ажиллан буулгаж, аюулгүй болгосон байна. 
 
Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байх, бага насны хүүхэдтэй айл өрх цонхыг дотроос онгойхгүй болгох, бариулыг тусад нь салгах, тор зэргийг хийхийг анхааруулж байна. 
 



Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө