Өнөөдөр хонь өдөр

Өнөөдөр хонь өдөр

Өнөөдөр аргын тооллын 5 дугаар сарын 01, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Бага морь одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн нараийн 05:35 цагт мандан, 20:04 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 

Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, барилгын сурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулбал эрхтэн хурц болно.