Завхан аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Завхан аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Завхан аймгийн Сонгино суманд / аймгийн төвөөс хойд зүгт 232 км-т, сумын  төвөөс баруун зүгт 20 км-т/ тус сумын харьяат малчин М нь дөрөвдүгээр сарын 29-ний /2023.04.29/ өдрийн 08:00 цагт мотоциклоор малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 30-ны /2023.04.30/ өдрийн 20:30 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж малчин М /30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:20 цагт тус багийн “Улаан давааны-Ар” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 3 км/-аас эсэн мэнд олжээ.