СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Идэр голын усанд суусан машиныг татаж гаргахаар ажиллаж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Идэр голын усанд суусан машиныг татаж гаргахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Галт сумын “Дунд цагааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 127 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Идэр голын усанд ачааны автомашин суусан тухай дуудлагыг тавдугаар сарын 01-ний /2023.05.01/ өдрийн 06:01 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Галт сумын чиглэлд таван зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Ц-ийн ЗИЛ-131 загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргахаар ажиллаж байгаа аж.