Бэрхийн уурхайн 112 ажилтны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх уулзалт зохион байгуулахыг УИХ-аас шаардлаа

Бэрхийн уурхайн 112 ажилтны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх уулзалт зохион байгуулахыг УИХ-аас шаардлаа

Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэрийнхэн 3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардаж мэдээлэл хийлээ.

Тус мэдэгдэлд “УИХ төрийн эрх барих дээд байгууллагаас “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт нээлттэй сонсгол явуулсан. Үүнтэй адилаар шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх, Бэрхийн уурхайн ажилчдын 112 уурхайчны ар гэрийнхнийг УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Хүний эрхийн хорооны дарга Ж.Хунан нартай хүлээн авч уулзахыг шаардаж байна. Тус шаардлагад 15 жилийн дараа гаргасан шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар ярилцана. Энэ сарын 03-ныг хүртэл биднийг хүлээн авч уулзаагүй тохиолдолд дараагийн шатны тэмцэлдээ орно” гэлээ.