БГД-ийн ИТХ-ын "нөхөн сонгууль"-ийг хууль бусаар МАН явуулах гэж байгааг эсэргүүцэж АН-аас мэдээлэл өглөө

БГД-ийн ИТХ-ын "нөхөн сонгууль"-ийг хууль бусаар МАН явуулах гэж байгааг эсэргүүцэж АН-аас мэдээлэл өглөө

БГД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгчид АН, иргэдийн төлөөлөл "Нөхөн сонгууль"-ийг хууль бусаар явуулах гэж буй талаар нээлттэй микрофоны индэрээс мэдээлэл өглөө. 

БГД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч н.Бодбаатар “Үндсэн хуулиар олгогдсон үг, үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй микрофоны индэр  БГД-т гурав дахь өдрөө хэрэгжиж байна. Энэхүү нээлттэй микрофоныг БГД-ийн Ардчилсан нам, ИХТ нар зохион байгуулж байна. Бид өмнө нь Зориг агсны хөшөөнд сар гаруйн хугацаанд нээлттэй микрофон ажиллуулж нийгэмд болохгүй байгаа маш олон зүйлийг ярьсан. Харин одоо 21 аймаг есөн дүүрэг буюу тэр дундаа БГД-т болохгүй байгаа зүйлсийг тус дүүргийн 34 хороо нь сонсох нээлттэй микрофон арга хэмжээн зохиож байна. Үндсэндээ 2020 оноос хойш МАН-ын Баянгол дүүрэг засагласан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл дүүрэгт тогтвортой засаглал байхгүй байгаа учир өнөөдөр уг үйл ажиллагааг санаачилсан.

Мөн бид энд маш ноцтой асуудал ярихаар ирсэн. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдог БГД-т зохион байгуулагдаж байна. Энэ нь БГД нийт 41 төлөөлөгчтэй. Үүнээс нэг төлөөлөгч харамсалтай нас барж, нэг нь гурван шатны шүүхээр ял авсан. Гэхдээ чөлөөлөгдсөн. БГД-ийн 11 дүгээр хорооны иргэдийн сонгох эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Учир нь БГД-ийн ИТХ-ын нөхөн сонгуулийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө хороо байгуулагдана гэж заасан байдаг. Энэ нөхөн сонгууль зургадугаар сарын 18-нд болох байсан. Харамсалтай нь 60 хонгийн дотор БГД-ийн ИХТ, МАН-ын ИХТ  болон АН хэсэг тухайн АН төлөөлөгч нар нийлээд БГД-ийн иргэдийн хурлын хуралдуулахгүй байсан. Ингээд  дөрөвдүгээр сарын 18-нд болж, нөхөн сонгууль явуулах эрх зүйн чадамжгүй болсон байна. Үүнийг хэд хэдэн баримтаар нотолно. Бид үүнийг Сонгуулийн хороо, Нийслэлд мэдэгдсэн. Бидний зөв гэдгийг баталсан. Иймд дүүргийн сонгуулийн хороо нэн яаралтай татан буугдах шаардлагатай. Бид цаашид мөн нээлттэй микрофоноо явуулж болохгүй байгаа зүйлийг хэлнэ” гэлээ. 

ҮЗЭХ: