“Samsung” компани ажилтнуудаа “ChatGPT” ашиглахыг хориглолоо

“Samsung” компани ажилтнуудаа “ChatGPT” ашиглахыг хориглолоо

“Samsung Electronics”-ийн ажилтнууд “ChatGPT”-ийн санд компанийн эх кодыг оруулсныг илрүүлж “ChatGPT” зэрэг нэрд гараад буй генератив хиймэл хиймэл оюун ухааныг ашиглахыг хориглосон байна.

Тус үйл явдал дөрөвдүгээр сарын эхээр болсон бөгөөд одоогоор ямар нэг мэдээлэл алдагдсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Компани дээрх шийдвэрийг гаргахдаа “Google Bard”, “Bing” зэрэг хиймэл оюун ухааны платформууд руу дамжуулагдсан өгөгдөл нь гадны сервер дээр хадгалагдаж байгаа тул сэргээх, устгахад хүндрэл учруулж, улмаар гуравдагч талд задрах аюултай байж болзошгүй гэсэн үндэслэлд суурилсан болохоо онцолсон. Мөн өнгөрсөн сард “Samsung” хиймэл оюуны технологид чиглэсэн судалгааг дотооддоо явуулсан бөгөөд судалгаанд оролцогчдын 65 хувь нь тэдгээр үйлчилгээнүүд аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үзжээ.




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө