Сэтгүүлчид "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрхээ хамгаалах" уриан дор Сүхбаатарын талбайд жагсаж байна

Сэтгүүлчид "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрхээ хамгаалах" уриан дор Сүхбаатарын талбайд жагсаж байна

Хэвлэлийн эрх чөлөөний 30 дахь жилийн ойн өдөр өнөөдөр /2023.05.03/ тохиож буй. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлчид Сүхбаатарын талбайд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хамгаалах уриан дор жагсаж байна.  

Энэ талаар сэтгүүлчид "Бид бусдын эрхийг хамгаалахын төлөө ажиллаж өөрсдийн эрхээ зөрчүүлж хохирсоор удсан байна. Таван сэтгүүлч тутмын 2 нь цагдаа хуулийн байгууллагад шалгагдаж, нийт сэтгүүлчдийн 95 хувь сэтгэл санааны хүнд дарамтад ажил үүргээ гүйцэтгэж байна гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Мөн иргэд сэтгүүлчид рүү үгийн муухайгаар дайрч доромжилдог хэр нь өөрийнх эрх зөрчигдөж хохирохын цагт тэдний хамгийн эцсийн найдвар сүүлийн тулах цэг нь сэтгүүлч хэвлэлийн мэдээллийн байгууллага байдаг нь үнэн. Иймд сэтгүүлчид үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хамгаалах уриан дор жагсаж байна.  




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө