Дорнодын түймрийг цурамд оруулжээ

Дорнодын түймрийг цурамд оруулжээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын төвөөс зүүн хойш 120 км-т орших энгэр шанд багийн Хавирга гоожуурын худаг гэх газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 1-ний 11:56 цагт хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн найм, ес, аравдугаар заставын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, 3-ны 03:40 цагт цурамд оруулж, 05:10 цагт бүрэн унтраасан байна. 

Увс аймгийн Түргэн сумын нутаг аймгийн төвөөс зүүн зүгт 45 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т орших Рашаант багийн Шургац гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Онцгой байдлын газар дуудлагыг 17:35 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, тавдугаар сарын 2-ны 03:55 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн хоёр га талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээлээ.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө