Өчигдөр /2023.05.03/ 9554УБ* улсын дугаартай автомашин алдагдсан тухай мэдээлэл цахим орчинд тархсан билээ.
Тус машин нь “JZX90” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байсан бөгөөд машины эзэн өөрийн цахим хуудсаар дамжуулан хулгайд алдагдсан тухай мэдээлсэн. Тэгвэл машиныг БГД-ийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн хайх ажиллагаа явуулснаар 48 цагийн дотор олжээ. Хулгайлсан этгээдүүд машиныг задлан хөгжим, обуд, дугуй зэрэг зарим эд ангийг хулгайлсан байна.