Дорнод аймгийн Дашбалбар, Булган, Чулуунхороот, Цагаан-Овоо суманд малын гоц халдварт хонины цэцэг өвчин гарчээ.
Тухайлбал Цагаан-Овоо сумын II багийн нутаг Уулын ар, V багийн нутаг Мандал гэх газарт хаваржиж буй малчдын хотонд уг өвчний халдвар бүртгэгдсэн байна. Иймд Дорнод аймгийн Онцгой байдлын комисс, аймгийн Мал эмнэлгийн газраас хонины цэцэг өвчин гарсан бүс нутгуудаар зорчихгүй байхыг анхааруулжээ.