Баянгол дүүргийн гуравдугаар хороо Барс худалдааны төвийн хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр өдрийн 12:42 цагт онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах аврах 10-р ангийн бүрэлдэхүүн очиход 22х10 хэмжээтэй, дөрвөн тасалгаа бүхий агуулах шатаж байсныг шуурхай ажиллан 13:12 цагт галын тархалтыг зогсоож, 13:55 цагт бүрэн унтраасан байна. Одоогоор галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг, шалгалтаар тогтоохоор ажиллаж байгаа аж.