Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Япон Улсын Анан хотын цаашдын найрсаг харилцааны талаар санал солилцсон юм. Түүнчлэн Улаанбаатар болон Анан хот хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, үнэтэй хувь нэмэр оруулсан Анан хотын дарга Омотэхара Тацүмаг Нийслэлийн хүндэт тэмдгээр шагнав.