“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр болно

“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр болно

ЕБС-ийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн урлаг зааланд болно. 

Тус тэмцээнийг ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвөөс зохион байгуулах юм. Энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой аж. Үүний үр дүнд хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог шүдний өвчлөлийг бууруулах, ард иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох боломжтой юм.