“Лантуу дохио” ТББ-аас “Ид шидийн орон -4” буюу хүүхэд хөгжил, хамгааллын жишиг төвөө Хөвсгөл аймагт нээж буй билээ.
Тэгвэл Дэлхийн таван удаагийн аварга, Азийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер, МУГТ Г.Угалзцэцэг “Хэвлийгээр инээмсэглэе” хөтөлбөрөөсөө 10 сая төгрөгийг "Ид шидийн орон -Хөвсгөл" төсөлд хандив болгон өгсөн байна.
Тэрбээр Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг ирээдүй хойчдоо үлгэрлэн “Хэвлийгээр инээмсэглэе” хөтөлбөрөө найм дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй нэгэн юм.
Т.Бямбажаргал