Д.Отгонсүрэн: Ус агаар байхгүй бол хүн амьдарч чадахгүйтэй адил музей үзэсгэлэнгийн сан хөмрөгийн өрөөгүйгээр оршин тогтнох боломжгүй

Д.Отгонсүрэн: Ус агаар байхгүй бол хүн амьдарч чадахгүйтэй адил музей үзэсгэлэнгийн сан хөмрөгийн өрөөгүйгээр оршин тогтнох боломжгүй

“Чойжин ламын сүм музейн урд талбайд барилга барих гэж байна” гэх мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээнд гараад буй. Тэгвэл уг асуудлаар тус музейн захирал Д.Отгонсүрэн мэдээлэл хийлээ.

ҮЗЭХ: 

Тэрбээр энэ үеэр “Уг музей нь Соёлын яамны харьяа төрийн үйлчилгээний төсвийн байгууллага. Чойжин ламын сүм нь байгуулагдаад 110 жил, музей болоод 85 жил болсон. Бид энэ музейг ирээдүй хойчдоо өвлүүлэх үүрэгтэй. Сүүлийн үед тус музейн эзэмшлийн газарт барилга барих гэж байна гэх мэдээлэл гарсан. Чойжин ламын сүм музей тэргүүтэй зургаан байгууллагын хоёр га газрыг хамгаалалтын бүсийг тогтоосон байдаг. Гэтэл газраа кадастр, гэрчилгээгээр баталгаажуулалгүй  2010 он хүргэсэн байсан. Манай музейн дөрвөн газрыг дөрвөн иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд авч кадастр, гэрчилгээ хийлгэж зарим нь бүр барилга барьсан байсан. Харин бид газрынхаа төлөө уйгагүй тэмцэж таван маргаан үүсгэж шат, шатны байгууллагад удаа дараа  хандсан. 13 жилийн турш газраа авахын тулд маш их дарамт, шахалт үзэж хөөцөлдөж явсны эцэст өнөөдөр хоёр га газраа бүхэлд нь авсан. 

Газраа авсны дараа музейнг дэлхийн жишигт нийцүүлэх ажлыг хийж байна. АНУ-ын санхүүжилтээр хойно байрлах Ядам сүмээ сэргээн засварлаж байгаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Чойжин ламын сүм музейн сан, хөмрөгийн үзэсгэлэнгийн танхим барина" гэж орсон. Албан ёсоор Засгийн газрын хөтөлбөрт орсон ажил шүү. Музей бол үзэсгэлэнгийн сан, хөмрөгийн өрөөгүйгээр оршин тогтнохгүй. Бүх музей 10-20 илүү үзмэрээ сан, хөмрөгтөө хадгалж үзмэрүүдээ сэлгэж, баяжуулдаг. Мөн бусад үзмэрээ сан, хөмрөгийн байрандаа оруулж цэвэрлэдэг. Гэтэл манайд ийм өрөө байдаггүй. Хоргонд байрлаж буй болон өндөрт байгаа үзмэрүүдээ цэвэрлэх, шинжлэх, хадгалалтыг уртасгах ажлыг бид хийх ёстой.

Бид үзэгчдийнхээ дэргэд энэ үзмэрээ үзээд байж болохгүй биз дээ.Ус агаар байхгүй бол хүн амьдарч чадахгүйтэй адил музей үзэсгэлэнгийн сан хөмрөгийн өрөөгүйгээр оршин тогтнох боломжгүй. Музейд халаалт тавьж болохгүй гэж байгаа учраас хүмүүс үзэсгэлэнгийн танхимд орж дулаацаад, эрдэм шинжилгээний бүтээлтэй танилцаж, боловсролын хөтөлбөрт хамрагдах юм. 

Харин ажилтнуудын нийгмийн асуудлын талаар "115 жилийн өмнө эсгий гуталтай лам нар ном хурж байсан сүмд 21 дүгээр зуунд хүмүүс эсгий гуталтай ажиллаж байна. Манай ажилтнууд эрүүл мэндийн асуудалтай болсон. Бөөр, эмэгтэйчүүдийн өвчнөөр өвдөж байна. Сүүлийн жилүүдэд бид гуурсан хоолойн өвчтэй болсон. Халаалтгүй учраас үргэлж хуурай өрөөнд байрлаж ажилладаг. Монгол гэрээр оффис хийдэг. Архивын бичиг хэргээ агуулах сав байхгүй. Баримтуудынхаа дунд багтаж ядаад ажилладаг. Гадаа гарч зүлэг ногоо зулгаадаг. 580 мянган төгрөгийн цалин авч ажиллаж байгаа хүмүүс. Өнөөдөр бид сүмээ нээж чадахгүй хэмжээнд хүрлээ. Ажилтан олдохгүй байна. Ирсэн хүн нь цалин сонсоод ирэхгүй байгаа. Музейн үзмэр харгалзагч нар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандахад хортой нөхцөл гэж тооцохгүй гэсэн. Хүн ажиллах стандартыг хэд дахин зөрчсөн хүнд нөхцөлд бид ажиллаж байна"  гэлээ. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө