Ч.Батзориг: Өнөөдрөөс эхлэн 23:00-06:00 цагийн хооронд Зайсангийн зарим хэсгийн замыг эсрэг урсгалтай болгоно

Ч.Батзориг: Өнөөдрөөс эхлэн 23:00-06:00 цагийн хооронд Зайсангийн зарим хэсгийн замыг эсрэг урсгалтай болгоно

Зайсангийн авто замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан албаныхан өнөөдөр 2023.05.09/ мэдээлэл өглөө.

ҮЗЭХ:

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг хэлэхдээ "Зайсан орчмын замыг нэг чигийн урсгалтай болгосон. Тухайн бүсэд олон хотхоны барилга угсралтын ажил хийгдэж байгаа. Ингэснээр том оврын машинаар барилгын материал зөөх зэрэг шаардлага үүсч байна. Тиймээс 23:00-06:00 цаг хүртэл эсрэг урсгалыг нээхээр төлөвлөж байгаа. Өнөөдрөөс буюу 9-нөөс эхэлж Зайсангийн баруун хойд талаар явж байгаа замууд дээр цагийн хязгаарлалтаар эсрэг урсгалд оруулна. Мөн хүнд даацын автомашиныг төв замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаж байгаа" гэлээ.