ШУУРХАЙ: Монголд залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд Киргизстан улсад хүчингийн хэргээр баривчлагджээ

ШУУРХАЙ: Монголд залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд Киргизстан улсад хүчингийн хэргээр баривчлагджээ

Киргизстаны Иссик Куль мужид Монгол улсын иргэн хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Тавдугаар сарын 8-ны өдөр Бишкек хотын оршин суугч 28 настай эмэгтэйг нэгэн соёл амралтын хүрээлэнд үл таних этгээд согтуугаар хүчирхийлэхийг завдаж, биед нь гэмтэл учруулсан хэмээн өргөдөл мэдүүлсэн байна. Мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас сэжигтэнг баривчлан шалгахад Монголд эрэн сурвалжлагдаж байсан этгээд болохыг тогтоожээ.

Сэжигтэн этгээдийг хоёр сарын хугацаатай цагдан хориод байгаа ба Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд удахгүй шүүхэд шилжүүлэх гэнэ.

Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн 36 настай Я.Г бус 31 настай, Монголд хэд, хэдэн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Д.Л гэгч болохыг тогтоожээ. Түүнийг хуурамч бичиг баримтаар Киргизстаны хилийг хууль бусаар нэвтэрсэн хэмээн үзэж байгаа бөгөөд эрүүгийн хэргийн давхар хэрэг үүсгэн шалгаж байна хэмээн Иссик Куль мужийн Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

Т.Бямбажаргал