ДАШТ: Б.Мишээлт ялалт байгууллаа

ДАШТ: Б.Мишээлт ялалт байгууллаа

Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж байна.Өнөөдөр 13 жин тус бүрийн урьдчилсан тоглолтууд өндөрлөж, хагас шигшээ 12-нд явагдаж, шигшээ тулаанууд 13, 14-нд болно.ДАШТ-ий 67 кг-ын жинд Б.Мишээлт Армений MADOYAN GURGEN-тэй өрсөлдөн, 4:3-ээр ялж, дараагийн шатанд Венесуэлийн тамирчинтай тулалдах боллоо.Ийнхүү манай арван тамирчнаас хоёр нь шөвгийн наймд шалгаран үлдээд байна.                

Харин 63.5 кг-д Б.Чинзориг Кубын алдарт Ласаро Альварестай тулалдах болно. Ласаро бол олимпын 3 хүрэл медальтай, дэлхийн 3 удаагийн аварга, ПанАмерикийн 3 удаагийн аварга тамирчин юм. Гэхдээ олимп, дэлхийн медалиа 56, 57, 60 кг-ын жинд авч байсан. Хагас мэргэжлийн лигт хүч сорьж байсан. Сонирхогчдын бокст 198 тулалдаж, 170 ялсан боксчин.