Нийслэлийн шилдэг татвар төлөгчид тодорлоо

Нийслэлийн шилдэг татвар төлөгчид тодорлоо

Нийслэлийн татварын газар НЗДТГ-тай хамтран шударгаар татвараа төлж, нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 10 аж ахуй нэгжийг өнөөдөр шалгаруулж, талархал илэрхийллээ. Энэ жилийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Цахимаар үйлчлүүлье” уриан дор орон даяар энэ сарын 08-12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Нийслэлийн Татварын газрын дарга Н.Наранбаатар нар оролцож, шагнал гардууллаа.

Шалгарсан шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүд:

  • “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
  • “Хуавейтехноложи” ХХК
  • “Соргийн говь” ХХК
  • “Энержи-Интернэшнл” ХХК
  • “Сэйлэс энд сервис” ХХК
  • “Юни оффис менежмент” ХХК
  • “Пролианс” ХХК
  • “И Эс Би солар энержи” ХХК
  • “Энхийн шүүдэр” ХХК