Омикроны дэд хувилбар дахин тархаж долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа

Омикроны дэд хувилбар дахин тархаж долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхаарууллаа. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 бус өөр хувилбар биш. 

Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт Covid-19-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн олон нийтийн сүлжээнд Covid-19-ийн тасгийг дахин нээсэн гэх мэдээлэл гарсан ч ХӨСҮТ-ээс үүнийг үгүйсгэлээ.