УДЭТ-ын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-ны дотор зогсоож, тохижуулах Хотын даргын шийдвэр гарсан болохыг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр "Төлбөртэй, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Драмын театрын урдах авто зогсоолын үйл ажиллагааг 2023.05.25-ны дотор зогсоож, тохижуулах шийдвэр гарсан. ???#ХотынДаргынШийдвэр pic.twitter.com/hORfjDizBt
— Munkh-Erdene Dembereltseren (@MunkhErdene81) May 11, 2023