"Jet Sharing Mongolia ХХК" түгжрэлд ажлаа амжуулахад туслах зорилгоор гурван мянган скүүтер иргэдэд түрээслүүлнэ

"Jet Sharing Mongolia ХХК" түгжрэлд ажлаа амжуулахад туслах зорилгоор гурван мянган скүүтер иргэдэд түрээслүүлнэ

"Jet Sharing Mongolia ХХК" –ас Улаанбаатар хотын иргэдийг түгжрэлтэй үед ажлаа амжуулахад туслах зорилгоор 3000 скүүтер түрээслэх ажлыг зохин байгуулна.

Тус ажлыг тавдугаар сарын 27-нд Сүхбаатарын талбайд нээлээ хийх юм. Ингэхдээ гурван мянган цоо шинэ “Ninebot Scooter” иргэдэд түрээслүүлэх юм. Энэ талаар Jet Sharing Mongolia ХХК-ас мэдээлэхдээ, Зардал болон эрсдэл их байгааг мэдэж байна. Гэхдээ бид энэ төслийг ашгийн төлөө биш, Улаанбаатар хотод чөлөөтэй түгжрэхгүй ажлуудаа амжуулаад унаасай гэж хүссэн. Үе маань хурдан, улс маань хурдтай хөгжөөсэй л гэж хүсэж байна. Соёлтой зөв боловсон хэрэглээрэй та бүхэндээ итгэж байгаа шүү” гэв.