Өнгөрсөн шөнө /2023.05.12-13/ Сүхбаатарын талбайд хүндэт харуул жагсаалын бэлтгэл болсон талаар зарим иргэд олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Учир нь тус жагсаалын бэлтгэл манай улсад удахгүй болох томоохон төрийн айлчлалтай холбоотой байж магадгүй юм.
Монгол төрийн хүндэт харуул, төрийн торгон цэргүүд жагссан байна pic.twitter.com/EmSyUfsW7M
— Батболд (@booduu_n) May 12, 2023
Тодруулбал, Францын ерөнхийлөгч Э.Макрон энэ сарын сүүлээр манай улсад анхны айлчлалаа хийж, эрчим хүч, нийтийн тээвэр зэрэг салбарт хамтран ажиллах яриа хэлэлцээг хийж магадгүй байгаа. Харин айлчлалын талаар хоёр талын албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байгаа ч, Э.Макроны Япон улсад энэ сарын 19-21 өдрүүдэд болох “Их-7” уулзалтын дараа манай улсад айлчилж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.
Улаанбаатар, 12.05.2023 pic.twitter.com/e9mbWTsKN2
— Lamjav Zolbaatar (@Lamjav) May 12, 2023