УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд тохижилт, үйлчилгээ хийж, төмөр хашааг буулгаж, зургаадугаар сарын 1-н гэхэд иргэдэд нээлттэй болгоно.
Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнгийн явган замыг хуулж, засвар хийж эхэлсэн. Энэ талаар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилгын инженер техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатараас Gogo.mn мэдээллийн сайт тодруулга мэдээлэл авах үеэр “Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн харьяанд бүртгэлтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох чиглэлийг 2022 оны тавдугаар сард өгсөн. УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу уг цэцэрлэгт хүрээлэнд тохижилт, үйлчилгээ хийж, төмөр хашааг буулгаж, ирэх зургаадугаар сарын 1-н гэхэд иргэдэд нээлттэй болгох гэж байгаа. Энэ шийдвэрийн биелэлтийг хангах хүрээнд зураг төсөл нь гарч, засварын ажил эхлүүлсэн гэж ойлгосон” гэжээ.