Хөьсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ баг “Дөрөө Хангинуур” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд "Тоёота Тундра" загварын автомашин 4 зорчигчтой Архангай аймгаас Хөвсгөл аймгийн Ханх сумын чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаад Сэлэнгэ Мөрөнд 2023 тавдугаар сарын 12-ны 22:00 цагийн үед усанд суусан, иргэд эсэн мэнд голын салаа дунд арал дээр гарсан гэсэн мэдээллийг 2023.05.12-ны өдрийн 22:38 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Их-Уул сумын иргэд 2023.05.13-ны өдрийн 09:21 цагт очиход Тоёота Тундра” загварын автомашин Сэлэнгэ мөрөнд хойд эргээсээ 80 метр, урд эргээсээ 15 метр усанд сууж, Сэлэнгэ мөрний салаа дунд аралд 4 иргэн байсныг эсэн мэнд зөөвөрлөж, 2 цаг 8 минут ажиллаж автомашиныг татан гарган эзэмшигч иргэнд хүлээлгэн өглөө.