Японд ял эдэлж буй гэгдэж байсан Асашёорюү Д.Дагвадорж ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслолд оролцохоор Японд очжээ

Японд ял эдэлж буй гэгдэж байсан Асашёорюү Д.Дагвадорж ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслолд оролцохоор Японд очжээ

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх зургаадугаар сарын 3-нд Японы нийслэл Токио хотын Кокүгикан ордонд болохоор товлогдоод байгаа билээ.

Тэгвэл 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслолд оролцохоор Японд очоод байгаа аж. Тэрбээр энэ үеэрээ өөрийн төрсөн ахын хүү Хоошёорюү болон Кирибияма, Вакамотохарү нартай хамт "Токицүказэ" дэвжээнд зочилсон байна. 

Асашёорюү Д.Дагвадоржийг татварын хэргээр Япон улсад ял эдэлж байгаа талаарх мэдээлэл нэг хэсэг гарч, олны анхаарлыг татаад байсан. Гэвч үүнийг зарим хүмүүс үгүйсгээд байсан юм. Ямартай ч Асашёорюү Д.Дагвадорж удтал олны нүднээс хол байсны эцэстд ийнхүү ил гарлаа. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө