Нийслэлийн Засаг дарга нарын газар олголтын мэдээлэл Shilen.gov.mn сайтад нээлттэй байршлаа. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.05.15/ мэдээлэл хийж, "Засгийн газрын “5Ш” ажиллагааны “Шилэн” ажиллагааны хүрээнд 2000-2020 оны хугацаанд хэн, хэнд, хэр хэмжээний газар, ямар зориулалтаар олгосон тухай 36,985 мэдээллийг шилэн болгож байна" гэсэн юм. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд хамгийн их буюу 7,374 газар олгох шийдвэр гаргаж байжээ.
Үе үеийн Засаг дарга нарын олгосон газрын хэмжээ:
- М.Энхболд - 7374
- Э.Бат-Үүл- 1888
- Г.Мөнхбаяр - 1679
- С.Батболд - 1381
- С.Амарсайхан - 811
- Д.Сумъяабазар - 621
- Т.Билэгт - 516
- Ц.Батбаяр - 485
- Ж.Батбаясгалан - 174 газрыг тус тус олгожээ.