Улаанбаатар хотын 2023-2024 оны өвлийн бэлтгэл хангах урсгал засвар, тохижилт, инженерийн хангамжийн чиглэлээр 24 байгууллага 644 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар хотын Улаанбаатар хотын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж, "Улаанбаатар хотын 370 км дулааны шугам сүлжээний 90-100 км орчмынх нь, орон сууцны хороолол дундах халаалтын 1223 км шугамын 60 хувийнх нь ашиглалтын хугацаа нь дууссан. Өмнө нь шугам сүлжээг хэсэгчлэн сольж байсан бол энэ жил гол магистрал шугамуудыг иж бүрнээр нь солино.
Энэ хүрээнд дулааны гол шугам сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 19 байршилд шугам сүлжээг засаж шинэчилнэ.
Шугам сүлжээний засвар шинэчлэлийг энэ сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл хугацаанд хийхдээ зарим байршлын орон сууцанд 10-20 хоног, заримд нь түүнээс олон хоногоор халуун ус тасарна" гэж мэдэгдлээ.