Архангай аймгийн Цэцэрлэг хотын нийтийн тээврийн үйлчилгээнд гурван цахилгаан автобус явж эхэлжээ

Архангай аймгийн Цэцэрлэг хотын нийтийн тээврийн үйлчилгээнд гурван цахилгаан автобус явж эхэлжээ

Архангай аймгийн Цэцэрлэг хотын иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд байгальд ээлтэй гурван цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлсэн анхдагч аймаг болжээ.

Тус бүр нь 260.0 сая төгрөгийн үнэтэй эдгээр эко автобусууд 90 кВт-ын хүчин чадалтай, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 150км явах хүчин чадалтай бөгөөд нэг автобусыг ойролцоогоор 40 минут цэнэглэдэг байна. 16 хүний суудалтай энэхүү гурван автобус нь дулааны улиралд 8.00-22.00 цагийн хооронд Цэцэрлэг хотын иргэдэд үйлчлэх талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.