Бургастайн голын усанд суусан байсан ачааны автомашиныг татан гаргажээ

Бургастайн голын усанд суусан байсан ачааны автомашиныг татан гаргажээ

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн  “Бургастайн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 75 км, сумын төвөөс урд зүгт 50 км/-т “Бургастайн гол”-ын усанд  /3 зорчигчтой/ ачааны автомашин суусан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 05:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд иргэн А /48 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан Исузу Форвард загварын ачааны автомашин /3 зорчигчтой/ Бургастайн гол-ын усанд суусан байсныг 06:00 цаг ажиллан татан гаргаж хүлээлгэн өгсөн.