Ц.Элбэгдоржийн хүрээлэнгээс Монгол Улсад суралцаж буй гадаадын 12 оюутанд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрийн тэтгэлэг олгожээ.
Тухайн тэтгэлэг авсан оюутны ээжийн зүгээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд тэрбээр, “Ц.Элбэгдоржийн хүрээлэн нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Хэцүү цагт үр хүүхдэд минь тус дэм болж байгаад үнэхээр талархаж байна.
Монголын ард түмэн ч бас хүндхэн амьдарч байгаа. Гэхдээ тэд өөрт байгаа бүхий л зүйлээ хуваалцахад үргэлж бэлэн байдаг. Ирээдүйд Монгол улсад үнэтэй хувь нэмэр оруулж болох гадаад оюутнуудад тус дэм болж буй нь үнэхээр талархууштай хэрэг. Цахиагийн Элбэгдорж гуай Монгол улсын Ерөнхийлөгч байсан. Одоогоор цор ганц ардчилсан Ерөнхийлөгч хэвээр байна. Би түүний талаар сайн мэдэхгүй ч Орос, Украйны адармаатай үйл явдлууд эхэлж байх үед тэр маш зоригтой, чухал алхам хийсэн. Энэ үйл ажиллагааны ачаар Монгол улс одоо ч бүх оросуудыг хүлээж авдаг хэвээр байна. Ц.Элбэгдорж гуайд маш их талархаж байна. Монголын ард түмэндээ ч мөн маш их баярлалаа” гэжээ.
Т.Бямбажаргал