Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх-Уул”-ын гуравдугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 02:48 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Портер” загварын автомашин, хураалттай банз тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
