Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө гал түймрийн аюулд өртсөн нэг айлын 2-13 насны таван хүүхэд, 2 том хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлсэн Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвийн их эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарт "Хүний төлөө" медалийг гардуулан өгчээ.
Угаартсан байна гэсэн дуудлагаар очоод 2 хүн, 2-13 насны 5 хүүхдийг шатаж байсан байшингаас гаргаж 7 хүний амь аварч, яаралтай тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн их эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нартаа баяр хүргэе. pic.twitter.com/TrUggeXLkc
— Ш.Тэгшбаяр (@TegshbayarShara) December 1, 2019