REUTERS: Монгол Улс Францад чухал металл нийлүүлнэ гэж Макрон мэдэгдэв

REUTERS: Монгол Улс Францад чухал металл нийлүүлнэ гэж Макрон мэдэгдэв

Монгол Улс эрчим хүчний салбартаа шаардлагатай металлыг Францад нийлүүлнэ гэж Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ням гарагт /2023.05.21/ Францын ерөнхийлөгчийг Улаанбаатарт анх удаа айлчлах үеэрээ мэдэгдлээ.

Францыг “гуравдагч хөрш” хэмээн нэрлэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр “Бид ийм нөөцтэй танай улсаас чухал металлын нийлүүлэлтээр эрчим хүчний тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар шийдсэн” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Reuters