БНСУ-д монгол иргэдээс хулгайн утас худалдан авч борлуулдаг байсан Пакистан иргэнийг баривчилжээ

БНСУ-д монгол иргэдээс хулгайн утас худалдан авч борлуулдаг байсан Пакистан иргэнийг баривчилжээ

Алдагдсан гар утсыг хулгайчдаас өндөр үнээр худалдаж авдаг байсан этгээдийг баривчилсан бөгөөд түүнд утас зардаг халаасны хулгайчид дунд Монгол иргэд ч байжээ.

Тодруулбал, Сөүл хотын цагдаагийн газраас өчигдөр (2023.05.21) 40 гаруй насны Пакистан иргэнийг хулгайн гар утас худалдан авч, наймаалдаг байсан гэх хэргээр баривчилж, прокурорт шилжүүлсэн тухай SBS телевиз мэдээлэв.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хэрэгтэн А нь өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хулгайн гар утсыг 200 мянгаас 1.1 сая воны үнээр Вьетнам, Монгол, Шри-Ланка зэрэг гадаадын иргэдээс худалдан авдаг байжээ.

Хэрэгтэн А-г ийм байдлаар олон зуун гар утас авч худалдаалсан гэж цагдаагийнхан үзэж байгаа бөгөөд энэ сарын 12-нд түүнийг гэрээс баривчлах үед угаалтуур, хөргөгч, будаа агшаагч зэрэгт нуусан 24 ширхэг гар утас, 60 сая воныг бэлнээр хураажээ.

Хэрэгтэн А нь цагдаа баригдахгүйн тулд нийтийн утас ашиглан хүмүүстэй холбогдож, худалдан авагчидтайгаа нууцаар уулзан худалдаа эрхэлдэг байсан бөгөөд цагдаа нар нийтийн утас болон камерын бичлэгийн байршлыг тогтоож, отолт хийсний эцэст хэрэгтэн А-г баривчилж чадсан байна. Харин түүнд утас худалдаалдаг байсан халаасны хулгайчдыг олж илрүүлээгүй байгаа аж.

Т.Бямбажаргал




“BONUS BOOST” BSB-д

5 цагийн өмнө