"Fifty Fifty" охидын хамтлаг "Blackpink"-ийн дээд амжилтыг эвджээ

"Fifty Fifty" охидын хамтлаг "Blackpink"-ийн дээд амжилтыг эвджээ

"Fifty Fifty" охидын хамтлаг өдөр бүр шинэ дээд амжилт тогтоож байна. Энэ удаад тэд дэлхийн  томоохон хөгжмийн стриминг сайт болох Spotify дээр "Blackpink"-ийн амжилтыг эвджээ.

Тус агентлагийн мэдээлснээр "Fifty Fifty" хамтлагийн "Spotify" сонсогчид өнгөрсөн амралтын өдрийн байдлаар 34.3 саяас давсан нь 2022 оны есдүгээр сард "Blackpink"-ийн тогтоосон 34.12 саяын дээд амжилтыг эвдсэн байна.

Түүгээр ч барахгүй "Fifty Fifty" хамтлаг нь өнгөрсөн оны 11 дүгээр сард дэбютээ хийсэн бөгөөд хамгийн богино хугацаанд энэ амжилтад хүрсэн к-поп хамтлагуудын нэг болжээ.

Т.Бямбажаргал




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө