Попера тенор Лим Хён Жу "Монголд дунд сургууль барих" зорилгоор хийж буй хандивын тоглолтод оролцоно

Попера тенор Лим Хён Жу "Монголд дунд сургууль барих" зорилгоор хийж буй хандивын тоглолтод оролцоно

Digincom агентлаг 23-нд Лим Хёнжүг Сөүлийн Жамсил хотын Lotte Concert Hall-д тавдугаар сарын 29-ний 07:00 цагт болох "Монгол Номингёо дунд сургуулийн Лим Хёнжүтэй хамтарсан хандивын тоглолт"-д голлох үүрэг гүйцэтгэж оролцоно гэж мэдэгдлээ.  

Монгол Номинёс сургууль нь нийслэл Улаанбаатар хотын захад байрладаг. Тус сургуульд анхаарал халамж шаардлагатай хүүхдүүд олон байгааг зохион байгуулагчид хэлж буй. Мөн сургууль одоогоор зөвхөн бага ангийн сурагчид сургаж байгаа юм. Гэвч боловсролын хуулийн дагуу 2024 он гэхэд дунд, ахлах ангийн шинэ ангиуд баригдах ёстой аж.

Иймд Лим Хёнжү тус сургуулийн дунд ахлах ангиудыг барихад туслах зорилгоор хандивын тоглолтод оролцохоор болсон байна. Энэхүү хандивын тоглолтод Лим Хёнжүгээс гадна сопрано Пак Сон Хи, лимбэчин Ли Со Ён, хөөмийч Ли Мён Жин, ятгачин Пак Рана, төгөлдөр хуурч О Сүн Ён нар оролцох юм.

Энэ талаар Lim Hyung-joo "Үнэндээ миний хуваарь урьдчилан тодорхой болсон байдаг учир гэнэтийн товлогдсон зүйлсэд очиж чаддаггүй. Гэхдээ сургуулийн хандивын тоглолтын мэдээллийг агуулсан гар бичмэл захидлыг хүлээн аваад, хэзээ ч ямар ч ажилтай байсан уг тоглолт руу очно гэж шийдсэн” хэмээн гэр бүлүүдийг тоглолт үзэхийг уриалжээ.

Эх сурвалж: Yonhap