ФОТО: Женни “The Idol” киногоороо Каннын кино наадамд оролцож жүжигчний дэбютээ хийлээ

ФОТО: Женни “The Idol” киногоороо Каннын кино наадамд оролцож жүжигчний дэбютээ хийлээ

Франц улсад 76 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Каннын кино наадмын улаан хивсний ёслолд “Blackpink” хамтлагийн дуучин Женни оролцжээ.

Тэрбээр “Chanel SS20” загварын цагаан торон их бие болон хар ханцуйнаас бүрдэх гоёмсог даашинзаар гоёсон аж. Энэхүү арга хэмжээнд The Weeknd, Lily-Rose Depp, Hari Nef, Moses Sumney болон бусад киноны уран бүтээлчид мөн хамт оролцжээ. Jennie Каннын кино наадамд оролцсон “Blackpink” хамтлагийн цор ганц гишүүн биш бөгөөд Rose өнгөрсөн долоо хоногт Хироказу Коре-Эдагийн найруулсан Японы "Мангас" киноны нээлтэд оролцсон юм.