“Парис-2024” Олимпын галт бамбарыг Эйфелийн цамхагт суурилуулж магадгүй

“Парис-2024” Олимпын галт бамбарыг Эйфелийн цамхагт суурилуулж магадгүй

“Парис-2024” Олимпын наадмыг зохион байгуулагчид Олимпын галт бамбарыг Эйфелийн цамхагт суурилуулахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “Reuters” агентлагт даваа гарагт мэдээлжээ.

Гэхдээ галт бамбарыг Олимпын наадмын турш буюу долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл тус цамхагт байрлуулах эсэх нь тодорхойгүй байна. “Галт бамбарыг техникийн шалтгааны улмаас Эйфелийн цамхагийн оройд байрлуулах боломжгүй” гэж эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, цамхагийн оройд антенууд суурилуулсан байдаг тул тэнд байрлуулах боломжгүй байна.

2024 оны хавар Олимпын галыг Олимпын өлгий нутаг Грек улсад асаасны дараа Францын Марсель боомт хотноо завиар авчрах ажээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ