Украины талд ажиллаж буй партизаны бүлэглэлүүд Оросын хил орчимд үймээн самуун дэгдээжээ

Украины талд ажиллаж буй партизаны бүлэглэлүүд Оросын хил орчимд үймээн самуун дэгдээжээ

Орос улсын Хилийн бүсэд партизаны бүлэглэлүүд нэвтэрч, үймээн самуун дэгдээгээд байгаа бөгөөд эл явдлыг Орос улс “дайны хохирогч” гэдгийн нотолгоо болгон ашиглах боломжтой гэж Британийн тагнуулын алба мэдэгджээ.

Тавдугаар сарын 19-22 хооронд Белгорад муж дахь Оросын цэрэг болон партизаны бүлгүүдийн хооронд мөргөлдөөн гарчээ. Одоогоор яг ямар бүлгүүд болохыг тодорхойлох боломжгүй байгаа ч Украины талд байлдаж буй “Оросын эрх чөлөө легионы сайн дурын нэгдэл” өмнө нь Оросын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж мэдээлсэн. Тэгвэл энэ удаагийн мөргөлдөөнд тэдгээр бүлгүүд оролцсон хэмээн таамаглаж байгаа аж.

Хамгийн ноцтой мөргөлдөөн Грайворон хотын ойролцоо болжээ. Энэхүү мөргөлдөөний улмаас Оросын хэд хэдэн тосгоныг нүүлгэн шилжүүлж, нэмэлт хүч илгээсэн байна. Сүүлийн жилүүдэд Оросын хил орчмын бүс нутагт аюул заналхийлэл эрс нэмэгдсэн. Тухайлбал, төмөр зам хорлон сүйтгэх ажиллагаа, байлдааны нисэх онгоц алдагдсан хэргүүдээс гадна партизаны бүлэглэлүүд болон Орос хоорондын мөргөлдөөн ихсэж байна гэж Британийн тагнуулын албанаас мэдээлжээ.

Эх сурвалж: BBC