Энэ сарын 22 /2023.05.22/-ны өдөр Оросын сайн дурын бүлэг корпус ОХУ-ын Белгород муж руу халдлага үйлдсэн хэрэг гарсан. Энэ үеэр Оросын хоёр цэргийн амь үрэгдэж, дөрвөн цэрэг шархдсан хэмээн тусын улсын Батлан хамгаалах яамнаас нь мэдээлж буй.
Белгород мужид болсон халдлагын хариуцлагыг хүлээсэн зөвшөөрч, “сайн дурын корпус ямар ч хохиролгүй” гэж мэдэгдсэн. Харин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Пэт Райдер Белгород мужид хорлон сүйтгэгчид Америкийн техник хэрэгслийг ашиглаж болзошгүй гэсэн мэдээлэлд тайлбар хийсэн байна.
Тэрээр, “Бид нөхцөл байдлыг сайтар хянаж байна. АНУ-ын эрх баригчид Украины армиас гадуурх хагас цэрэгжүүлсэн байгууллагуудад ямар нэгэн тоног төхөөрөмж шилжүүлэхийг зөвшөөрөөгүй, Украины эрх баригчид ч ийм шилжүүлэх хүсэлт гаргаагүй гэдгийг бид баталж чадна” гэж мэдэгджээ. Харин өнгөрсөн шөнө Белгород хотод нисгэгчгүй онгоцноос зам дээр тэсрэх бөмбөг хаясан байна. Энэ үеэр хүмүүс бэртэж гэмтээгүй байна гэж тус хотын дарга мэдэгджээ.
Эх сурвалж: Varamov news