Украины тал Европ дахь АНУ-ын цэргийн командлагчтай сөнөөгч F-16 онгоц нийлүүлэх талаар ярилцжээ

Украины тал Европ дахь АНУ-ын цэргийн командлагчтай сөнөөгч F-16 онгоц нийлүүлэх талаар ярилцжээ

Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, генерал Валерий Залужный Европ дахь АНУ-ын цэргийн командлагч генерал Кристофер Каволитай байлдааны нисэх онгоц, сум нийлүүлэх талаар утсаар ярилцсан тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ. 

Тэрээр энэ тухайгаа, "Агаарын довтолгооноос хамгаалж, тэр дундаа F-16 сөнөөгч онгоцны тусламжтайгаар бэхжүүлэх, сумны хэмжээг нэмэгдүүлэх нь бидний яриа хэлэлцээний гол сэдэв байсан" гэжээ. Харин Украин АНУ-аас биш Европын холбоотнуудаас F-16 онгоцыг хэдхэн сарын дараа хүлээн авах болно гэж Америкийн албаны хүмүүс мэдэгдсэн байна. 

Мөн Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч В.Залужныйгийн хэлснээр, F-16 онгоц сумнаас гадна "цэргийн техник хэрэгслийн засвар үйлчилгээ, засварын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх мөн Украины шинэ тэнгисийн бригадуудыг байгуулах төлөвлөгөөний талаар ярилцсан гэжээ.

Эх сурвалж: BBC