"Тэд биднийг эсэргүүцэж чадахгүй байсан" гэж Оросын сайн дурын корпусын гишүүд мэдэгджээ

"Тэд биднийг эсэргүүцэж чадахгүй байсан" гэж Оросын сайн дурын корпусын гишүүд мэдэгджээ

Энэ сарын 22-нд Белгород мужид болсон халдлагын хариуцлагыг хүлээсэн "Оросын эрх чөлөөний легион" болон "Оросын сайн дурын корпус" өчигдөр хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, “дайралтын үеэр хоёр цэрэг амь үрэгдэж, арван цэрэг шархадсан” гэж мэдэгджээ.

Тэд хэвлэлийн хурлынхаа үеэр, "Хэрвээ бид энэ хэргийн талаар илүү гүнзгий зорилго тавьсан бол Белгород хүрэх байсан. Гэхдээ бидэнд ийм даалгавар байгаагүй. Тэд олон тооны танкуудыг устгах хүртэл тэд биднийг үнэхээр эсэргүүцэж чадахгүй байсан. Бидэнд энэ бүх газар нутгийг эзэлж, бүрэн хянах асар их хүч байхгүй. Бидний хувьд энэ бол хүч чадлын сорилт хэвээр байх болно” гэжээ. 

Харин тус хэрэг явдлын талаар Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу “Украины 70 гаруй террористыг устгасан” гэж мэдэгдсэн бол тус хэрэг явдлын талаар Оросын Мөрдөн байцаах хороо террорист халдлага зэрэг хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Мөн тавдугаар сарын 22-нд тус бүс нутагт терроризмын эсрэг ажиллагааны дэглэм зарласан бол маргааш /2023.05.23/ орой нь тус дэглэмийг цуцалсан юм.

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө