Girl's Generation хамтлагийн дуучин Жессикагийн Blanc&Eclair брэндийн барилгыг шүүхээс хураажээ

Girl's Generation хамтлагийн дуучин Жессикагийн Blanc&Eclair брэндийн барилгыг шүүхээс хураажээ

Girl's Generation хамтлагийн дуучин Жессика нууц амраг Тайлер Квонтойгоо хамтран үүсгэн байгуулсан Blanc&Eclair брэндийнхээ барилгын түрээсийг төлөөгүйн улмаас шүүхээс арга хэмжээ авсан гэх мэдээлэл гарчээ.

Сөүл хотын төв дүүргийн шүүхээс Жэссикагийн Blanc&Eclair брэндийн Ганнам дахь үндсэн салбарыг албадан хаасан байна. Жэссика 2014 онд Girls' Generation хамтлагаас гарсныхаа дараахан тус брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд түүний найз залуу болох Солонгос гаралтай Америк иргэншилтэй Тайлер Квон нь Ерөнхий захирал бөгөөд Жессика ерөнхий дизайнераар ажиллаж байсан юм.

Барилгын эзний мэдээлснээр, "Гурван сар гаруйн хугацаанд түрээсийн төлбөрөө хойшлуулсаар байсан. Тиймээс үйл ажиллагаагаа явуулж байсан газрыг хураасан” гэжээ. Жессика одоогийн байдлаар Хятадын охидын хамтлагт дахин дэбютээ хийж, тэндээ ажиллаж, амьдарч байгаа юм.

Т.Бямбажаргал