Монголын нутгаар дамжих Оросын "Сибирийн хүч-2" төслөөс Хятад улс татгалзаж, Туркменстаны “D шугам”-аас байгалийн хий авахаар болжээ

Монголын нутгаар дамжих Оросын "Сибирийн хүч-2" төслөөс Хятад улс татгалзаж, Туркменстаны “D шугам”-аас байгалийн хий авахаар болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Хятадад нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийх гэсэн оролдлого гацсан. Тэгвэл Кремлийн 7 жил гаруйн турш сурталчилж буй 50 тэрбум шоо метр “Сибирийн хүч-2” төслийн оронд БНХАУ Туркменстанаас татах шинэ хийн хоолойд давуу эрх олгохоор шийдсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. 

Хэдийгээр Туркменстаны хий Оросын хийнээс 30 хувиар илүү үнэтэй, жил бүр Туркменстанаас 30 тэрбум шоо метр импортлох “D шугам” төсөлд Хятад улс ногоон гэрэл асаасан байна. Товчхондоо, манай улсын газар нутгаар дамжина гэж байсан Оросын “Сибирийн хүч-2” хий хоолойноос Хятад татгалзсан гэсэн үг юм. 

Сонирхуулахад, 2022 онд Хятад улс Туркменстанаас 35 тэрбум шоо метр хий импортолж, 10.3 тэрбум ам.доллар төлсөн бол 2019 онд эхлүүлсэн “Сибирийн хүч-1” хоолойноос Оросын нийлүүлэлт 16 тэрбум шоо метр байсан бөгөөд өртөг нь Туркменстанаас 2.5 дахин бага байжээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гуравдугаар сард Кремльд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа байгалийн хийн урсгалыг зургаа дахин нэмэгдүүлж, жилд 98 тэрбум шоо метр болгохыг санал болгосон юм. Харин үүний хариуд Ши Жиньпин түүнийг “дотно найз" гэж дуудаж байсан хэдий ч Оросын удаан хүлээсэн Монгол Улсын газар нутгаар дамжих байсан Сибирийн хүч-2 хий гэрээ ийнхүү биелэлээ олохгүй болж байна" гэж мэдээлжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: moscowtimes.ru