Зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгчдийн газрыг чөлөөлнө

Зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгчдийн газрыг чөлөөлнө

Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхэлж байгаа 62 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Өөрийн өмчийн газартаа зөвшөөрөлгүй автомашины худалдаа хийж байсан хоёр иргэн, гурван аж ахуйн нэгжийн газрыг цуцалжээ.

Өмчилсөн 31 газрыг шүүхээр шийдвэрлэх юм байна. Газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болсон иргэдэд газар албадан чөлөөлүүлэх ажлыг хийлгэх юм байна. 

Автохудалдааны төв иж бүрэн цогцолбор байхад тэнд очиж худалдаа хийхгүй хууль бусаар хотын хүн амын төвлөрөлд саад болж байгаа зөрчлөө арилгахыг санууллаа. Учир нь холбогдох байгууллагууд дараа дараагийн шатны хүндрүүлсэн нөхцөлүүдийг авч хэрэгжүүлнэ гэдгээ албаныхан дуулгалаа. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө